Blogger Template by Blogcrowds

12.02.08


...алхам дутамдаа өөрийгөө хуурах юм,ажил дээр ч амьдрал дээр ч.
хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг, хөөрхийлөлтэй ч бол доо би.

гэртээ харихад одоо яг 6н сар л үлдэж. үлдсэн 6н сардаа өөрийхөөрөө л байх юмсан.
хүний төлөө биш өөрийхөө төлөө аливаа зүйлсийг хийж сурах юмсан.
өчигдөр орой хүү-тэйгээ ярив. ааваа гээд уйлаад байна, аавыгаа санаад байгаан боловуу, чи хө нэг хүү-тэйгээ яриач гэсэн урилгаар л ярих шиг болох шив дээ.
ингэхэд би эцэг хүн мөн үү бишүү эргэлзэх юм.

хэдий тэр хүнтэй амьдарч чадах эсэхээ мэдэхгүй байгаа ч эр хүний уужуу тайван ухаан гаргаж эрх хонгор үрийхээ төлөө амьдрах ёстойн болов уу?
тааламжгүй харицаа таагүй орчинд хүү минь ямар хүн болж өсөх бол доо гэж бас бодогдох юм.

нээрээ хүү минь машинаасаа уйдаад буугаар тоголдог болсон гэж байна лээ
тасралтгүй л да да да гэж байгаана байх. хүү-дээ төрсөн өдрөөр нь явуулна даа гэж бодоод нилээн хэдэн машин авчихсан байсын, нэмж буу авахгүй бол болохоо байсан юм шиг байна лээ :) уг нь одоо л 2 нас хүрэх гэж байгаа салхи минь юм байгаан шд.

ажилаа бараг дуусгачихаад нэт-ээр тэнэж яваад ийм нэгэн шүлэг олж уншив.
тэр голын хурууг хараарай. яг л хүү-ийн минь хуруу шиг...

Ялдам бүсгүйн урин дуудах харц
Яаран өмдөө тайлтал...
Урд шөнө дүрсгүй хүүгий минь хазаад
Улайлгасан арьс - энэ тэмдэг
Уншаарай гэсэн захиас ч юм шиг

блог гэдэг зүйлтэй танилцаад нилээн хэдэн сарыг ардаа үдлээ.харин энд өөрийн ганцаардлын өрөөг нээв.

блог-тоо хэдий гоё нэр олж чадсан ч энэ нэрийг гутаасан бичлэгүүд бичих вий гэхээс жаахан зовж л байна.залуу насаа гэж, алдаатай оноотой гоёл чимэглэлгүй гоо сайхан.
өнөөдөр би яг л ийм нас нь дээрээ явж байна.харин алдсан оносныг минь цаг хугацаа л харуулах байх даа..